С.ГАНБААТАР: Үндсэн хууль бол даварсан дарга нарыг боомилно гэсэн утгатай

Admin | 2022-08-24


Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Үндсэн хуулийг хамгаалах ёстой Үндсэн хуулийн цэцийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Үндсэн хууль бол даварсан дарга нарыг боомилно гэсэн утгатай. УИХ-ын 76 гишүүн адуу хулгай хийсэн хүүхдийг хэрхэн шийдэх вэ гэж хууль гаргадаг. Харин 76 гишүүн өөрсдөө хулгай хийвэл яаж шийдэх ёстой гэдэг ард түмний ганц эрх мэдлийг өнөөдөр МАН хулгайлсан. Энэ заалтад иргэн гэж нэг ч ороогүй. Өнөөдөр хэсэг бүлэг 76 адууны хулгайч нийлж байгаад адууны хулгайн тухай хуулинд гар дүрчлээ гэдгийг хэлээд байгаа юм. Монголын ард түмэн ухаантай, бүгдийг нь мэдэж, харж байгаа. Ард түмэн энэ хуулиа анхааралтай, хариуцлагатай харж байгаа гэдэгт итгэлтэй байгаа” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)