Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэх эсэх нь эргэлзээтэй болж эхлэв. Учир нь УИХ-ын ээлжит бус чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг хэлэлцэж буй. Тэгвэл өчигдөр уг шийдвэртэй холбоотойгоор хуулийн төсөл өргөн барьж “давхар дээл”-ийн асуудлыг цааш явах эсэхийг шийдэх чухал хуралдаан болов. Эцсийн мөчид Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын 61 гишүүн дэмжсэн. Харин уг хуулийн төслийг нэг гишүүн эсэргүүцэж, есөн гишүүн санал хураалтад оролцоогүй юм. Ингэснээр УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой боллоо. Харин санал хураалтын явцад МАН-ын долоон гишүүн оролцоогүй. Б.Жавхлан, Ц.Даваасүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр, Т.Аюурсайхан, Ж.Эрдэнэбат нар санал хураалтад оролцоогүй юм. Тэдний саналыг АН-ын зургаан гишүүн нөхөж байж хуулийн төслийг цааш явуулахаар болов.
Тун удахгүй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нь тодорхой боллоо. Харин үүний өмнө эгзэгтэй үед намын наад захын даалгавараа биелүүлээгүй дээрх гишүүдэд удирдлагууд нь хариуцлага тооцож магадгүй л юм. Тухайлбал, Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүд дундаа нэр хүнд сайтай нэгэн. Гаргасан шийдвэр нь нэрийг нь газар унагаж байсан удаагүй байх. Сангийн яамнаас гадна Эдийн засгийн хөгжлийн яамыг давхар авч яваа. Тиймээс түүний нэр суудалдаа үлдэх сайдуудын тэргүүн эгнээнд явж байгаа
Гэвч Б.Жавхлан сайд санал хураалтад оролцоогүй. Гэвч МАН-ын удирдлагууд нь санал хураалтаас өмнө бүлгийн хурал зарлаж, саналаа нэгтгэхийг сануулсан нь ойлгомжтой. Цаанаа ямар учиртайг нь мэдэхгүй ч эхний ээлжинд намынхаа даалгавараас зөрсөн хүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газартаа авч үлдэх нь юу л бол. Түүний оронд сайдын суудалд санаархсан, намдаа үнэнч нэгэн ирэхийг үгүйсгэхгүй. Угаас сайдын тохиролцоо утгаа алдаж, Ерөнхий сайд учраа олохгүй яваа сурагтай.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 5 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14