
Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг e-mongolia.mn цахим системээр зохион байгуулсан билээ. Хаягийн шалтгаанаас болоод хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлж чдаагүй эцэг, эхчүүд их байв. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 55-р цэцэрлэгийн Арга зүйчээс тодрууллаа.
-Эхний ээлжийн бүртгэлдээ бүртгүүлж чадаагүй бол яах вэ?
-Нэгдүгээр шатны бүртгэл цахимаар наймдугаар сарын 10-24 хооронд явагдаж дууслаа. Эхний бүртгэлд орж амжаагүй хүүхэд хоёрдугаар ээлжийн бүртгэлдээ есдүгээр сарын 10-25-ны хооронд “E-mongolia” хаягаар бүртгүүлэх боломжтой.
-Харьяа дүүрэг тодорхойгүй хүүхдэд ямар шаардлагыг тавьж байгаа вэ?
- Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна. Харин орон нутгийн түр оршин суугч нь бүртгэлээ хийлгэсэн байх гэсэн шаардлагыг тавьж байгаа.
Эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд цэцэрлэгийн бүртгэлд 2017 оны долдугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдээ хамруулна гэдгийн анхаарах хэрэгтэй байна.
-Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй бол яаж бүртгүүлэх вэ?
-Цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.