
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 102 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 56 нь нийслэлд
- 46 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 977,670 болов. Мөн хугацаанд 470 хүн эдгэрсэн бол Улаанбаатар хотод нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна.