Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөрр өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, 14 гишүүний 12 нь дэмжсэн юм. Уг хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар гишүүдийн асуултад хариулт өглөө. Энэ үеэр
УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: Засгийн газрын бүрэлдэхүүнд 5 сайд нэмэгдэж байгаа юм уу. Ингэснээр төсөв хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ. Саяхан баталсан төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байна уу?
Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Нэг ч яам нэмэгдээгүй. Өмнө нь баталсан Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн яам хоёр сайдтай болж байна. Тухайлсан асуудлыг шууд зохицуулна. Одоо ерөнхийгөөс тодорхой руу орох цаг болсон. Дээрх сайдууд салбар дундын зохицуулалтыг хийнэ. Өнөөдөр бид түгжрэлээс болж алдаж байгаа цаг хугацаа, мөнгө нэг сайдаас давна. Тухайлбал, түгжрэлийн асуудлыг шийдлээ гэхэд тухайн салбар дундын сайд нарыг татан буулгаад явна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 39 секундын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 13 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14