С.ЧИНЗОРИГ: Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд Засгийн газарт өөрчлөлт оруулаад ирлээ

Admin | 2022-08-29


   Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, 14 гишүүний 12 нь дэмжсэн юм.  Уг хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар гишүүдийн асуултад хариулт өглөө.  Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг сайд “Эдийн засаг амаргүй, ард иргэдийн амьдрал хэцүү байна. Засгийн газрын бүтцийг өөрчлөх шаардлагагүй гэж үзэж байсан гэтэл Ерөнхий сайд эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт оруулаад ирлээ. Яамтай 18, яамгүй 3 нийт 21 сайд Ерөнхий сайдтайгаа 22-уулаа болж байна. Хэмнэлтийн бодлого гээд байгаа хэр нь өмнө нь байгаагүй данхар бүтэцтэй болчихлоо. Энэ хэрээр хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх вэ. Төсөвт хоёр удаа тодотгол хийсэн. 3 сайдын төсвийн зохицуулалтыг яах гэж байна. Нийслэлийн хөгжлийн асуудал хариуцсан сайд Засаг даргатай зөрчилдөхгүй юү” хэмээн Ерөнхий сайдаас асуулт асуув. Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар асуудал шийдэх үүрэгтэй. Ямар бүтэцтэй байж, хэнийг томилох нь УИХ, Засгийн газрын л асуудал. Бид тухайн нөхцөлд тохирсон аргыг хэрэглэх ёстой. Нийслэл дангаараа шийддэг байсан бол өнөөдрийн нөхцөлд хүрэхгүй байсан. Тиймээс УИХ, ЗГ дэмжлэг үзүүлэх ёстой” гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)