Сайд нарын нас залуу нь Н.Учрал, насаар ахимаг нь С.Сарангэрэл

Admin | 2022-09-02


Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд өчигдөр тангараг өргөж үнэмлэхээ гардсан билээ. Тэгвэл шинэ болон хуучин сайдуудын талаарх товч танилцуулгыг хүргэе.

-Засгийн газрын сайдуудын насаар хамгийн залуу нь Харилцаа холбоо, цахим хөгжлийн сайдаар Н.Учрал бол насаар ахимаг нь Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Сарангэрэл сайд байна.

-Улаанбаатар хотод харяьалалтай сайдууд хамгийн их буюу найм, дараагаар нь Дарханы хоёр, Увсын хоёр сайд тус тус томилогджээ.

“Давхар дээл”-тэй сайд нараас:

-Шадар сайд С.Амарсайхан:

Төрсөн он сар өдөр : 

1973 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол: 

1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль

1996 онд АНУ, Калифорни муж, Пресно хотын институт

2000 онд АНУ, Соут Вест их сургууль, эрх зүйч, магистр

-ХЗДХ сайд Х.Нямбаатар:

Төрсөн он сар өдөр : 

1978 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

1996 онд 48 дугаар дунд сургууль
2000 онд Орхон их сургууль, эрх зүйч /Бакалавр/
2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр
2008 онд Цагдаагийн академи, /Хууль сахиулахын Их сургууль/ Хууль зүйн ухааны магистр
2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант
2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант

-Сангийн сайд Б.Жавхлан:

Төрсөн он сар өдөр : 

1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн

Боловсрол:

1982-1990 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль

1990-1992 онд Сүхбаатар аймгийн 1 дүгээр сургууль

1992-1997 онд Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургууль

2009 АНУ-ын Калифорнийн Их Сургуулийн Риверсайдын хэлний сургууль

2008-2009 онд АНУ-ын Индианагийн Их Сургуульд суралцсан. Банкны эдийн засагч мэргэжилтэй

-БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:

Төрсөн он сар өдөр : 

1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн

Боловсрол:

     1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

     1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль

     1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль

     2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

               “Дан дээл”-тэй сайд нараас:

    -Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр

      Төрсөн он сар өдөр : 

      1968 онд Улаанбаатар хотод төрсөн

      Боловсрол:

      1975-1985 онд нийслэлийн 10 жилийн 53 дугаар дунд сургууль

      1985-1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн анги

      1994-1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институтын төрийн удирдлагын анги

      2000-2001 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дээд дамжаа

    2012-2014 онд ОХУ-ын ЗХЖШ-ын академид тус тус суралцан төгссөн. Улс төрч, төрийн захиргааны удирдлагын арга зүйч,    зохион байгуулагч, төрийн удирдлагын менежер, стратеги-тактик, команд штабын мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистр зэрэгтэй.

     - Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

Төрсөн он сар өдөр : 

1973 онд Баянхонгор аймагт төрсөн

Боловсрол:

1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль

2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль

2005 онд  Голландын Маастрихтийн менежментийн их сургууль

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй

- БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ

Төрсөн он сар өдөр : 

Орхон аймагт төрсөн

Боловсрол:

1995 онд 10-н жилийн 77 дугаар дунд сургуулийг төгссөн.

1999 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүх судлаач, Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.

2002-2003 онд БНСУ-ын Ханжин группийн Топас академийг "Агаарын тээврийн холбооны иргэний зорчигч тээврийн мэргэшил"-ээр суралцсан.

2010 онд Улаанбаатарын Их Сургуулийг Түүхийн ухааны боловсролын магистр зэргээр төгссөн.

2013 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуульд Улс төрийн судлалын докторант

-Соёлын сайд Ч.Номин:

Төрсөн он сар өдөр : 

1983 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль

 2003 онд Кембриджийн коллеж

 2006 онд Зүүн Английн Их сургууль

 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй.

-Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар:

Төрсөн он сар өдөр : 

1975 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

1992 онд Төв аймгийн 2 дугаар дунд сургууль

1996 онд Техникийн их сургууль

2001 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн ухааны факультет

2003 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль

2006 онд Зүүн Лондонгийн Их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй

-Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

        Төрсөн он сар өдөр : 

     

       Боловсрол:

 

1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль

2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

2020 онд Анагаахын шинжлэх ухааны их сургууль 

Мэргэжил :

Анагаах ухааны магистр- Хүний их эмч

Шинээр нэмэгдэж буй:

-ЗГХЭГ-ын даргаар Д.Амарбаясгалан:

Төрсөн он сар өдөр : 

1981 онд Говь-Алтай аймагт төрсөн

Боловсрол:

1988-1998 онд Говь-Алтай аймгийн 1-р дунд сургууль

1998-2002 онд Шинжлэх Ухаан, Технологийн Их сургуулийг Цахилгаан холбооны инженер – Мэдээлэл хэмжлийн электроник – цахилгааны холбооны инженер

2012 онд Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач мэргэжлээр төгсчээ.

- Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар

Төрсөн он сар өдөр : 

1968 онд Увс аймагт төрсөн

Боловсрол:

1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр

1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

-ХХААХҮ-ийн сайдаар Х.Болорчулуун

Төрсөн он сар өдөр : 

1964 онд Дорнод аймагт төрсөн

Боловсрол:

1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль

1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль Агрономич мэргэжлээр тус тус төгссөн

- УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар

Төрсөн он сар өдөр : 

1973 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

1991 онд Налайх хотын 10 жилийн дунд сургууль
1995 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, эдийн засагч
2000 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, хуульч 

-Харилцаа холбоо, цахим хөгжлийн сайдаар Н.Учрал :

Төрсөн он сар өдөр : 

1987 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

2003 онд Их Засаг лицей сургууль, бүрэн дунд боловсрол

2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйч

2010 онд Их Британийн Глоустершер их сургууль, Лимкоквин их сургуулийн Англи улсын Лондон хотын салбарт бизнесийн удирдлагын магистр

2012 онд Монгол улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр

2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, Түүхийн ухааны доктор

- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн:

Төрсөн он сар өдөр : 

1970 онд Увс аймагт төрсөн

Боловсрол:

1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль

1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

-ХНХ-ын сайдаар Д.Сарангэрэл:

Төрсөн он сар өдөр : 

1963 онд Улаанбаатар хотод төрсөн

Боловсрол:

1979 онд Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
1983 онд ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

- ЗТХ-ийн сайдаар С.Бямбацогт:

Төрсөн он сар өдөр : 

1974 онд Ховд аймагт төрсөн

Боловсрол:

1992 онд Ховд аймгийн Жаргалант сумын 2-р 10 жилийн сургууль

1999 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль Эдийн засагч

2005 онд Нидерланд Улсын Маастрихтын Их сургууль Эдийн засагч

2014 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

- Спорт, олимпизмын асуудал хариуцсан сайдаар Б.Бат-Эрдэнэ

Төрсөн он сар өдөр : 

1964 онд Хэнтий аймагт төрсөн

Боловсрол:

1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль

1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн

1998-2000 МУИС-ийн ХЗДС Хууль зүйн шинжлэх ухааны магистр

2000-2003 МУИС-ийн ХЗДС Хууль зүйн ухааны доктор

-Нийслэлийн асуудал хариуцсан сайдаар Ж.Сүхбаатар:

Төрсөн он сар өдөр : 

1975 онд Дархан хотод төрсөн

Боловсрол:

   1993 онд Дархан хотын 3 дугаар дунд сургууль
1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Төсвийн эрх зүй санхүүгийн эрх зүйн нэг дэд салбар болох нь” сэдвээр хууль зүйн ухааны магистр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)