ТАНИЛЦ: Байнгын хорооны дарга нарыг дараах байдлаар томиллоо

Admin | 2022-08-30


УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы /2022.08.30/ -ны нэгдсэн хуралдаанаар Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Э.Батшугарын, Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Анужингийн, Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн, Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын, Эдийн засгийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцагийн нэрийг дэвшүүлсэн байна. Байнгын хороод Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3, 26.4, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д заасныг баримтлан Байнгын хороодын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нэр дэвшигчдийг сонгохыг дэмжсэн байна.

Байнгын хорооны дарга нараар:

  1. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар,
  2. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг-Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар,
  3. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар
  4. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр-Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар
  5. УИХ-ын гишүүн Э.Батшугар-Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар
  6. УИХ-ын гишүүн П.Анужин-Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар
  7. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн-Төсвийн байнгын хорооны даргаар,
  8. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин-Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар,
  9. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар-Хууль зүйн байнгын хорооны даргаар
  10. УИХ-ын гишүүн П.Цэрэнпунцаг-Эдийн засгийн байнгын хорооны даргаар дэмжигдэж ажиллахаар боллоо

Түүнчлэн үргэлжлүүлэн зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр /УИХ-ын даргын 2022 оны ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгийг эндээс уншина уу/ УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)