Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
Үүнд:
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан А.Ариунзаяа Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр,

- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд асан З.Мэндсайханыг "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөл" -ийг хариуцуулахаар,

- Эрдэнэт үйлдвэрийн дарга Х. Бадамсүрэнг Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар,

- Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд асан Г. Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн даргаар,

- Эрчим хүчний сайд асан Н. Тавинбэхийг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар,
![]()
- Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ХХААХҮ-ийн дэд сайдаар,

- Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б. Болор-Эрдэнийг Цахим хөгжлийн яамны дэд сайдаар,

- Зам, тээврийн хөгжлийн сайд Л. Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар тус тус томилсон байна.



























































