
“Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулга”-д иргэдийг өргөнөөр оролцуулж, идэвх санаачилгатай ажилласан хорооны зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарыг хүлээн авч Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас талархал гардууллаа. Талархалыг Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардуулж, идэвх санаачлагатай, хариуцлагатай ажилласан албан хаагч нарт баяр хүргэн ажилд нь амжилт хүслээ. Талархалыг Хан-Уул дүүргийн 5-р хорооны зохион байгуулагч С.Баянцагаан, 8-р хорооны зохион байгуулагч Б.Халиунаа, 13-р хорооны зохион байгуулагч А.Жаргалтуяа, 3-р хорооны хэсгийн ахлагч Б.Энхтуяа, 5-р хорооны хэсгийн ахлагч Д.Долгор, 8-р хорооны хэсгийн ахлагч Э.Сэлэнгэ, хэсгийн ахлагч Ё.Баярмаа, 15-р хорооны хэсгийн ахлагч М.Эрдэнэбаяр, 17-р хорооны хэсгийн ахлагч Л.Мөнгөнцэцэг нар хүртсэн байна.