Д.АМАРБАЯСГАЛАН: Л.Халтар сайдын цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан туршлагыг өөр салбарт ашиглах ёстой

Admin | 2022-08-30


Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан зарим халаа сэлгээ, томилгооны талаар тайлбарлав. 

Тэрбээр "УУХҮЯ-ны сайд Г.Ёндон бол уул уурхайн салбартаа мэргэжлийн хүн. Энэ салбартаа мэргэжлээрээ 30 орчим жил ажилласан. Тиймээс уулын баяжуулах Эрдэнэс таван толгой гэх мэт томоохон уул уурхайн үйлдвэрүүд мэргэжлийн удирдлагуудаар хангагдаж байх ёстой. Дан ганц мэргэжлийн гэхээсээ илүү улс төрийн туршлагатай, ЗГ, УИХ-ын түвшинд үйл ажиллагаагаа танилцуулдаг, улс төрийн харилцаа хийх боломжтой зэргийг харгалзан үзэж улс төрийн томилгоо дээр анхаарч ажиллаж байна. Л.Халтар сайдыг ЗТХ-ийн дэд сайдаар томилсон байгаа. Тэрээр хүндхэн цаг хугацаанд ЗТХ-ийн сайдаар ажиллаж байсан. Өөрөөс нь хамаарсан алдаа дутагдал нь 100 хувь биш. Л.Халтар сайд УБТЗ-д маш олон жил ажиллаж, цэвэрлэгчээс сайд хүртэл ажилласан төмөр замын алтан мэргэжилтэн хүн тул чадварыг нь бусад салбарт ашиглах ёстой гэж засгийн газраас үзсэн учраас томилгоо хийсэн" гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)