
Хичээлийн шинэ жил эхлэж байгаатай холбогдуулан ЕБС-ын ерөнхий мэдээллийг хүргэж байна. Өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 848 сургууль үйл ажиллагаа явуулснаас 72 нь бага сургууль, 109 нь дунд сургууль, 667 нь ахлах сургууль байна. Үүнээс 80.4 хувь нь төрийн өмчийн, 19.6 хувь нь хувийн өмчийн сургууль эзлэж байна. Өнгөрсөн жил нийт сургуулийн 563 нь хөдөөд, 285 нь хотод сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Улсын хэмжээнд нийт 35.1 мянган үндсэн багш ажиллаж байгаагаас 28.6 мянга (81.6%) нь эмэгтэй багш байна.
Өнгөрсөн буюу 2021-2022 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 717.5 мянган хүүхэд суралцсан байна. Үүнээс 92.5 хувь нь төрийн өмчийн сургуульд, 7.5 хувь нь хувийн өмчийн сургуульд суралцжээ.
Харин сургуульд хамрагдаагүй хүүхдийн тоо 20 мянга давжээ. Энэ нь 2020-2021 оны хичээлийн жилээс даруй 3000-аар өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн мэдээллийн сангаас бэлтгэв