ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нарны үрс” цэцэрлэгийн ажилтай танилцана

Admin | 2022-08-31


Монгол III сургуульд

08:00 цагт УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

Ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд

09:00 Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно.

Монгол Улсын Их Сургууль (МУИС)-д

09:00 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно. Тус сургуулийн шинэ байрны шав тавих ёслол болно. 

Соёлын яамны байранд

12:00 цагт “Монголын сайхан бичигтэн-2021” улсын уралдааны бага болон ахлах ангийн төрлийн тэргүүн байрын шагналт Ү.Энхжин нарын үзэсгэлэнгийн нээлт болно.

Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд

12:00 цагт сурагчдын хүсэлтэд үндэслэн сургалтын хөтөлбөрт шинээр оруулсан “Уран бичигтэн” уран бичлэгийн хичээл орж эхэлнэ.

"Нарны үрс” цэцэрлэгт

13:00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн төрийн бус өмчийн “Нарны үрс” цэцэрлэгийн ажилтай танилцана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)