Монголын баг маргааш Киргизийн багтай өрсөлдөнө

Admin | 2022-08-31


Киргизстан Улсын Чолтон-Ата хотноо зохион байгуулагдаж буй Азийн волейболын холбооны гурав дахь удаагийн "Челленж цом-2022" тэмцээний тойргийн тоглолт амжилттай болж өндөрлөлөө. Манай улсын волейболын үндэсний эрэгтэй шигшээ баг зургаан оноотойгоор тойргийн тоглолтын хоёрдугаарт эрэмбэлэгдээд буй.

Маргааш буюу есдүгээр сарын 2-нд хагас шигшээ болох бөгөөд Монголын баг Киргизстаны багтай өрсөлдөнө.

Монголын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Даринчулуун,  туслах дасгалжуулагчаар Б.Мөнхнаран ажиллаж байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Даваажаргалаар ахлуулсан Б.Анхбаяр, Р.Хангай, Э.Алтангэрэл, Г.Цэнд-Аюуш, З.Буянжаргал, О.Чойжилсүрэн, М.Цэрэнбаатар, Г.Ган-Очир, О.Золбоо, З.Цэнд-Аюуш, Б.Батсуурь, Э.Энх-Амгалан, Т.Хангал нар багтаад байна.

11 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)