
Улсын хэмжээнд наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт 133.229 тонн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ.
Үүнээс А-80 авто бензин 8.147 тонн буюу 49 хоногийн, АИ-92 авто бензин 33.723 тонн буюу 25 хоногийн, АИ-95 авто бензин 7.076 тонн буюу 53 хоногийн, ДТ 80.335 тонн буюу 29 хоногийн, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 70.142 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 авто бензин 1.235 тонн, АИ-92 авто бензин 20.226 тонн буюу 21 хоногийн, АИ-95 авто бензин 3.127 тонн буюу 43 хоногийн, ДТ 41.643 тонн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байна.