
Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад оруулна гэдгээ Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтын үеэр мэдээлж байв. Тэгвэл их, дээд сургуулийн багш нарын боловсролын зэргийн үнэн зөвийг нягтлахаас өмнө ЕБС-ийн багш нарын дипломыг шалгаж байгаа аж. Шалгалтад хамрагдсан, хуурамч дипломтой багш нарыг ирэх долоо хоногт олон нийтэд зарлах юм байна.
Мөн тэрбээр "Их сургуулийн багш болох хүн заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой. Докторын зэрэг нь үнэн зөв байх ёстой. Ямар нэг плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү нүүрлэсэн байна" гэв.