
Малчид, иргэд, тариаланчдын анхааралд:
Өнөө шөнө Өвөрхангайн хойд хэсэг, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтэрнэ.
Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, цочир хүйтэрнэ, өдөртөө 14-16 градус дулаан байна.