Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас зургаан хүн амиа алджээ

Admin | 2022-09-04


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 490 дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж бэртсэний долоо нь нийслэлд, зургаа нь орон нутагт байна. Мөн ноцтой зам тээврийн ослын улмаас зургаан хүний амь хохирсноос нийслэлд хоёр, орон нутагт дөрвөн хүн бүртгэгджээ. 

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн хоёр осол бүртгэгдэж, хоёр хүүхэд гэмтсэн байна.

Түүнчлэн шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 151 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 92, орон нутагт 85 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)