
"Circle Park Group" гүйцэтгэх захирал, XMF хөгжмийн наадмын Ерөнхий найруулагч Ж.Энхжаргалан ХMF хөгжмийн наамдын үеэр 20 сая төгрөгийн үнийн дүнтэй тэнцэх койны гэрээг "Ард Санхүүгийн Нэгдэл"-тэй байгуулсан боловч одоо хүртэл койноо өгөөгүй талаар өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.
Тэрбээр "Энэ постыг бичихгүй байя гэж бодсон боловч бичихээс өөр арга алга. Зовлон тоочиж, хов базаж, хүн муулахгүй, хүнд долгинохгүй байх нь миний зарчим. АРД гэдэг газар XMF тай хамгийн жижиг дүнтэй багцаар наадам эхлэхэд хэдхэн хоног дутуу байхад 20 сая төгрөгтэй тэнцэх АРД КОЙН өгье гэж тохирчоод гэрээ хэлцэл тайлан бүх юмаа гаргаж өгчихөөд байхад наадмаас хойш 17 хонож байхад тэрийгээ өгөхгүй араасаа нэхэл дагал болгож унжаад байхаар нь асууж сураглаад явтал том захиралууд нь өгөхгүй гэсэн гэнэ ээ.
Шалтгаан нь ард койноор нь хангалттай тасалбар зарагдаагүй, хамгийн доод багцаар орчоод ерөнхий ивээн тэтгэгч шиг анхаарал кэйр хүсчээ. Бид гэрээний хавсралт амласан бүх амлалтаа биелүүлсэн. Ингээд 2 талын хүлээлт зөрсөн бололтой.
Хөгжмийн наадам хийхэд дор хаяж 3-6 сар бэлдэж төлөвлөдөг маш их зардал гардаг, наадам дуусаад 17 хоног битгий хэл 1,2 хоног болоход л бүгд л тайлан тооцоогоо хурдан дүгнэж хамтран ажилсан газрууд хүмүүс тооцоонуудаа нийлж ажлаа хаах хэрэгтэй болдог. 20 сая төгрөгтэй дүйцэх койн өнөөдөр борлуулаад хүлээгдэж өгч чадаагүй байгаа зарим үлдэгдэл хүмүүсийнхээ цалин хөлсөнд зардалдаа багахан нэмэрлэе гэтэл тэрийгээ харамлаж гэнэ. 600-700 гаруй хүн ажиллаж 1.4 тэрбум төгрөгөөр олон сарын хөдөлмөрөөр бүтэж байгаа наадамд 20 сая төгрөгийн үнэ цэнэ ивээн тэтгэлэг өнөөдөр хэдий хэмжээний зардал хаах бол...
Ардыг санхүүгийн зах зээл дээр хэдхэн жилийн өмнө хүчтэй гарч ирж олон салбар компанитай Монголын топ компаниудын нэг, олон чадалтай амбицтай залуучуудыг эгнээндээ нэгтгэж яваа медиа пи ар нь тулцан компани гэж хардаг. Хийж байгаа олон мундаг ажлууд бий үгүйсгэхгүй ээ. Миний ч найзууд дотор нь ажилдаг. Арай жаахан том компани юм бол юм үзсэн юм шиг бай. Бид ч бас өөрийн салбартаа мөс хагалаад түүх бичээд явж байгаа. Энэ улсад чинь олон компани байдаг юм. Та нар ганцаараа биш. Энэ гаргаж байгаа хандлага нь чинь үнэндээ мяа байна. 20 хон сая төгрөг дээр унжиж, болоогүй тэр нь бэлэн мөнгө биш койн шүү. Та нар сошиал медиа, лайв, хуралууд, пи ар дээрээ байдаг шигээ л том бай л даа! Юм нэгээр дуусахгүй. Өнөөдөр та нар асуудалд үзэмжээрээ ханддаг юм байна. Юм ээлжтэй шүү. Хорвоо үргэлж эргэдэг. Зарим үед чи авч, зарим үед чи өгч байх ёстойгоо сана.
Манайх шиг жижиг компани хүртэл боломжтой үедээ 20сая төг ивээн тэтгэлэг дээр ийм юм үзээгүй шүү. Гайгүйхан зохиомжтой клип хийхэд өнөөдөр зардал нь 30-35 сая төгрөг хүрдэггүй байгаа шүү. Чааваас даа. Товчхондоо тэр унжаад байгаа 20сая-г чинь нэхэх нь тэрнээсээ их зардал цаг үрж байна. Дүн нь бага юм бна тэр 20сая-г чинь танайд манайх албан ёсоор бэлэглэе. Бас тэр койноор чинь зарагдсан хэдэн ширхэг тасалбарын мөнгийг ч бас бэлэглэе. Танайхтай дахиж ажиллахгүй ээ. Биедээ ахадсан том эготой хүмүүс байна. Өөр газар бол шүүхдээд авах л байх. Лай лай. Одоо удахгүй аперэнтис гэд нэвтрүүлэгээрээ бас өөрсдийгөө тултал магтана биз? Дахиж битгий хүмүүсийн итгэл цагаар тоглоорой.
За тэгээд худлаа гүрийгээд бантаад араас сошиалаар медиа группээрээ дайраад байв. Үнэнг чинь хэллээ. Хүний олон хүнээ барихгүй шүү" гэжээ.