Монголын залуучуудын холбооны ЕНБД Б.Төрсүлд баавгай агнасан хэргээр ял сонсчээ

Admin | 2022-09-04


  Монголын Залуучуудын Холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Төрсүлд  эрүүгийн гэмт хэрэг үйлдэж, гурван шатны шүүхээс ял шийтгэл сонсчээ. Тэрбээр Г болон Э гэх хүмүүстэй үгсэн тохиролцож, 2020 оны  гуравдугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны есдүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан, мөн бүлэглэж ховор амьтан буюу нас гүйцсэн хүрэн баавгайн түүхий эд болох арьс, толгойг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. Б.Төрсүлд мэдүүлэгтээ "Баавгайн арьс гэж мэдэлгүй, хадмынхаа хашаанд хадгалчих гэж гэмт хэрэгт холбогдсон нөгөө хоёр хүндээ хэлсэн" гэсэн байна. Харин шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зорчих эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хүрэн баавгайн эдийн засгийн үнэлгээг гурав хувааж, холбогдогч нараар төлүүлэхээр шийдвэрлэжээ. Хуулинд ховордсон хүрэн баавгайн амийг 6.5 сая төгрөгөөр үнэлдэг байна.

Мөн хэрэгт холбогдсон Г-г өөрийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1.4 жилийн хугацаанд, шүүгдэгч Э-ийг оршин суугаа аймгийн дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 1.4 жилийн хугацаанд хасчээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)