
Шинэ үеийн уран бүтээлчид болох Davaidasha, Morningstar нарыг мансууруулах бодистой холбоотой хэргээр цагдаагийн байгууллага шалгаж байгаа талаар мэдээлэл гарсан.
Тэгвэл Цагдаагийн ерөнхий газрын "Хар тамхитай тэмцэх газар"-ын алба хаагчид энэ оны есдүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн “А” гэгчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах анхан шатны тестийн сорил тавихад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын нэг төрөл болох /THC/ гэх бодис хэрэглэсэн гэх үр дүн урьчилсан байдлаар илэрсэн байна.
Шалгалтын хүрээнд иргэн “А” гэгчээс каннабис гэх нэршилтэй бодис эд мөрийн баримтаар хураан авч, түүнийг баривчлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжүүлж байна. Иргэн А гэдэг нь артист Morningstar аж. Харин Davaidasha-гаас хар тамхи илрээгүй ба түүнийг гадуур шалгаж байгаа юм байна.