ҮЙЛ ЯВДАЛ: Багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг танилцуулна

Admin | 2022-09-05


Өнөөдөр буюу есдүгээр сарын 06-нд болох үйл явдын тоймоос: 

Батлан хамгаалахын яаманд

09:00-10:30 цагт Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг манай улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай уулзана.

"Чингис хаан" олон улсын нисэх буудалд

10:40 цагт Тайланд улсын Бангкок хотноо болсон Хөгжөөн дэмжигчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний "Team cheer coed Lv3" төрлийн аварга болсон хүүхдүүд эх орондоо ирнэ.

"Виста Оффис"-т

11:00 цагт Монголын банкны холбооноос "Банкны салбарын 2022 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна.

Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-ны байранд 

11:00 цагт багш нарын боловсролын баримт бичигт хийсэн шалгалтын үр дүн, үүнтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлнэ. 

Төрийн ордонд 

11:20 цагт Энэтхэг улсын Батлан хамгаалахын сайд Ражнат Синхг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт бараалхана.

Зайсанд

12:45 цагт Монгол, Энэтхэгийн найрамдлын сургуулийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд болон бусад төлөөлөл оролцоно.

Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС)-д

14:00 цагт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн дурсгалыг хүндэтгэх 27 дахь өдрийг угтан "Монголд гарсан улс төрийн хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж" лекц болно. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)