БШУ-ы сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн хуурамч дипломтой багш нарын шалгалтын үр дүнг танилцуулсан. Энэ үеэр нийт 71 мянган диплом шалгахад “Дээд” сургуулийг “Их” сургууль гэж бичсэн, бусдын овог нэрийг ашигласан, зарим сургууль хуурамчаар төгсөлт хийсэн зэрэг зөрчилтэй 442 дипломоос зөрчил илэрсэн талаар мэдээлсэн юм.
Үүнд МУИС, МУБИС, ХУИС зэрэг их сургуулиуд ч багтаж байв.
Тодруулбал,
МУБИС, +Харьяа сургуулиуд-416
Хүмүүнлэгийн ухааны их сургууль-25
МУИС-11
СУИС-13
"Маргад" их, дээд сургууль-45
"Газарчин" дээд сургууль-20
Боловсрол, соёл эрх зүйн дээд сургууль-10
"Мон Алтиус" дээд сургууль-12
Соёлын дээд сургууль-11
"Ховд" их сургууль-10
Бусад зэрэг 78 их, дээд сургуульд хуурамч дипломтой багш нар ажиллаж байсан нь ил болжээ.