О.Хангай аваргын цолны мялаалга ирэх мягмар гарагт болно

Admin | 2022-09-06


Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул О.Хангай арав даван түрүүлсэн. Тэрээр аварга цолныхоо наадмыг допингийн шинжилгээний хариу гарсны дараа ард түмэнтэйгээ тэмдэглэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Допингийн хариу гарсан бөгөөд түүний цолны мялаалгын тов гарчээ.

Тодруулбал, есдүгээр сарын 13-нд улсын аварга О.Хангайн цолны мялаалга наадам болно. Цолны наадам Ховд аймгийн төвд болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)