
Японы Шизүока мужийн Макинохара хотод энэ сарын 5-ны өдөр харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, цэцэрлэгийн автобуснаас ухаангүй охин олдсон байна. Охиныг эмнэлэгт хүргэсэн ч нас баржээ. Учир нь охин ойролцоогоор таван цаг орчим автобусанд байсан бөгөөд тухайн үед орон нутгийн цаг агаар +30.3 хэм халуун байжээ. Түүнийг халуунд бүгчимдэж нас барсан байж болзошгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж.
Дашрамд дурдахад тухайн өдөр жолооч гэнэт амралтаа авсан учир 73 настай цэцэрлэгийн дарга өөрөө жолоо барьсан. Тиймээс охиныг харалгүй машинд үлджээ. Яг үүнтэй төстэй байдлаар таван настай охин мөн амиа алдсан хэрэг гарч байв. Тиймээс зарим ээжүүд хүүхдэдээ тусламж хэрэгтэй үед машины дуут дохиог хэрхэн ажлуулахыг зааж өгөх болжээ.