Н.МӨНХНАСАН: Бидний хэдэн тэрбумаар нь төлдөг татварын мөнгө яагаад энэ мэт өр өвдмөөр газар руу очихгүй байна

Admin | 2022-09-06


   “Монполимет” группийн Ерөнхийлөгч Н.Мөнхнасан нурж унах шахсан сургуульд засвар хийхээр болсон талаар ийн цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр “Сошиал орчноор эрдмийн баярын нээлтүүдээс тухтай орчинтой сургуулиудыг харж болно. Бодит амьдрал дээрх зарим орхигдсон сургуулийг дурдахгүй байхын арга алга. Саяхан манай Мөнх тогтвортой хөгжил сан ТББ-н хамт олон Улаанбаатар хотын нэгэн сургуулийн байдалтай танилцаж, барилгын ажилд нь тусалж дэмжих талаар судлав. Нөхцөл байдал нь удахгүй нурж унах гэж байгаа байшинд хүүхдүүд сурдаг, доторх 00 нь бүгд бөглөрсөн, гадаа бие засдаг ийм орчинд хүүхдүүдээ угтан авдаг. Хүүхдүүдийн аюулгүй байдал, сурах орчин, эрүүл мэнд гээд дурдвал олон асуудал байна. Манай нийслэлд ийм сургууль олон байгаа нь тун харамсалтай. Бидний хэдэн тэрбумаар нь төлдөг татварын мөнгө яагаад энэ мэт өр өвдмөөр газар руу очихгүй байна? Энэ асуудлыг бид төрөөс шаардах ёстой. Тусламжын мөнгөөр шийдчихнэ гээд хүлээсээр байх уу? Хүүхдийн эрх гэж юу вэ?

Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай хуулиас дурдвал:

5 дугаар зүйл. Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх

6 дугаар зүйл. Хүүхдийн хөгжих эрх

7 дугаар зүйл. Хүүхдийн хамгаалуулах эрх

9 дүгээр зүйл. Хүүхдийн хүмүүжил, төлөвшил

10 дугаар зүйл. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг гээд олон эрх зүйн зүйлүүд байгааг та бид татвар төлөгч, энэ улсын иргэний хувьд мэдэж байх ёстой” хэмээн шүүмлэлтэй хандсан байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)