Сумын цагдаагийн байр руу хоёр удаа буудаж зугтаасан этгээдийг баривчилжээ

Admin | 2022-09-06


Есдүгээр сарын 5-ны өдрийн 06:20 цагийн үед Архангай аймгийн Тариат сум Хорго багийн нутаг дэвсгэрт байрлах Сум дундын цагдаагийн тасгийн байр руу “Мотоциклотой этгээд том буугаар 2 удаа буудсан” гэх дуудлага, мэдээллийг Цагдаагийн байгууллага бүртгэжээ.

Үүний дагуу тус аймаг дахь цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад Тариат суманд оршин суух хаягтай иргэн согтуурсан үедээ цагдаагийн тасгийн байр луу “Мазалат” маркийн галт зэвсгээр хоёр удаа буудаж, зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн этгээд буудлага үйлдсэн галт зэвсгээ сумын төвийн ойролцоо нуусан байсныг тогтоон хураан авч, иргэнийг сумын төвд айлын эзгүй хашаанд нуугдаж байсныг баривчилжээ.

Хэргийн улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй бөгөөд дээрх этгээд нь есдүгээр сарын 5-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил үйлдсэн учир цагдаагийн алба хаагчид тээврийн хэрэгслийг түр саатуулаад байсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)