Багш нар яахав ээ хэзээ ч шалгаж болно. Төрийн өндөрлөгүүдийн дипломыг шалгая. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өчигдөр хуурамч дипломтой холбоотойгоор мэдээлэл хийсэн. Салбарын Л.Энх-Амгалан “хуурамч дипломтой, ёс зүйгүй хүмүүсээр боловсролын салбар армиа бүрдүүлэхгүй. Дипломын зөрчилтэй бүх багш нарын асуудлыг цагдаагийн байгууллагад шилжүүлж шалгуулна” гэв. Түүний ярианаас цаашдаа ч ном журмаар нь сурч боловсрол эзэмшсэн байна уу, үгүй юу гэдэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд авлаа.
Тэгвэл тэмцлийг чинь Төрийн ордны түшээдээр үргэлжлүүлмээр байна, Л.Энх-Амгалан сайд аа. Намтар дээрээ их л олон сургууль төгссөн сайд, дарга нар төрийн ордноор дүүрэн бий. Тэгвэл төр барьж буй түшээд маань хууль журмын дагуу сурч, номыг дууг нь сонсож мэдлэг боловсрол эзэмшсэн эсэхэд олон нийт эргэлзэж эхэллээ. Мэдлэгтэй нэгний хажуугаар мөнгө төлж дайрч гарсан тохиолдол байх аваас энэ чинь жинхэнэ аюул. Улс орныг удирдаж буй хүмүүс хуулийг уландаа гишгиж, боловсрол эзэмшээгүй байж диплом өвөртөлсөн бол энэ эх орны ирээдүй харанхуйлах нь тэр. Мэдлэг боловсролгүй хүнээр удирдуулсан монголчууд ойд төөрсөн сармагчин лугаа байх нь гарцаагүй. Ингэх аваас бидний ухралт. Энэ л бидний санаа зовних асуудал. Багш нарыг хэзээд ч шалгаж болно. Харин бодлого гаргачдыг одоо л шалгах хэрэгтэй.
Магадгүй хуурамч диплом хэдэн ширхэгийг өвөртлөчихөөд монголчуудынхаа толгой дээр заларч суугаан биш биз. Нэгэнт нийгмийн дунд боловсролын салбарыг цэвэрлэнэ гэсэн сайд тойрч гүйгээд байлгүй төрийн түшээдээсээ шалгалтаа эхлүүлэхийг уриалж байна.
Д.СҮРЭН
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын...
tentsver.mn | 9 минутын өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 52 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14