Багш нарын хуурамч дипломын асуудал нэлээд шүүмжлэл дагуулаад буй.Үүнтэй холбоотойгоор олон нийтийн зүгээс Төрийн өндөрлөгүүдийн дипломыг шалгая, Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нарыг нэрлээд буй. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан zarig.mn сайтад өгсөн тодруулгадаа “Ерөнхий сайд бид хоёрын хувьд МУИС-ийг төгссөн байдал бодитой. Хичээл заасан багш нар, хамт суралцсан нөхөд маань байна. Дээрээс нь бакалаврын диплом хамгаалсан сэдэв маань тодорхой байна. Тиймээс үүнд эргэлзэх хэрэггүй. Яагаад гэвэл улсын бүртгэлд орсон, дипломын дугаар нь яаманд бүртгэлтэй байгаа. Ер нь хуурамч дипломын асуудлыг БШУ-ны сайд хөндөж гаргаж ирсэн нь зөв юм. Энэ асуудал зөвхөн боловсролын салбараар хязгаарлагдах ёсгүй. Төр бүх түвшиндээ үүнд анхаарах хэрэгтэй.
Ерөнхий сайд бид хоёрын хувьд 2009 оны зургаадугаар сарын 2-нд хамтдаа тухай үеийн МАХН-ын Хэрэг эрхлэх газарт газрын дарга нараар томилогдож байсан. Нэг нь инженер, нөгөө нь сэтгүүлч мэргэжилтэй хоёр хүн орж байлаа. Бид хоёрт улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах зайлшгүй шаардлага гарсан. Тэгээд МУИС-ийн хэрэгжүүлж байсан бакалаврын программд хамрагдсан. Бид дипломоо үзүүлэх нь нээлттэй. Бидний дипломыг биднээс асуух биш боловсролын салбарын системээс харах бүрэн боломжтой" гэжээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж...
tentsver.mn | 28 минутын өмнө
Т.ДАВААДАЛАЙ: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын...
tentsver.mn | 41 минутын өмнө
“Miss International” тэмцээнд анх удаа Вьетнамын гоо бүсгүй...
tentsver.mn | 2024-11-14