
Холимог тулаанч З.Шинэчагтага, гавьяат тамирчин Э.Цэндбаатар нар тус бүрээсээ 300 сая төгрөг гаргаж, нийт 600 сая төгрөгийн бооцоотой мэргэжлийн боксын халз тулааныг 70 килограммын жинд хийхээр зарласан. Тэгвэл өнөөдөр 15:00 цагт Бөхийн өргөөнд жингээ үзэх юм байна.
Тулаан есдүгээр сарын 9-нд Монгол бөхийн өргөөнд болох юм.