Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр Д.Мөнхтуяаг сонголоо

Admin | 2022-09-12


Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Захиргааны хэргийн танхимын тэргүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж, шүүгч Дашдоржийн Мөнхтуяаг Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр сонгожээ.

Тэрбээр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 47 дугаар зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд шүүгчээр 9 жил 5 сар ажиллаж байгаа юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)