Чингис хаан музейг ирэх сард нээнэ

Admin | 2022-09-13


Чингис хаан музей байгуулах шийдвэр 2019 онд гарч, 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Байгалийн түүхийн музейн буурин дээр Чингис хаан музейн барилгын барих шавыг тавьж бүтээн байгуулалтыг эхлүүлж байв.

Нийслэлийн төвд байрлах музейн барилгын ажил дуусан, үзмэрүүдийг дэлгэж нийтэд нээлттэй болох дөхөж байна. Тодруулбал музейг аравдугаар сард нээхээр болжээ. 

Музейн барилга найман давхар бөгөөд үзэсгэлэнгийн танхим гуравдугаар давхраас эхэлж буй. 

  1. Гуравдугаар давхарт Хүннү, Сяньби, Жужан
  2. Дөрөвдүгээр давхарт Кидан, Түрэг, Уйгур
  3. Тавдугаар давхарт Их Монгол
  4. Зургаадугаар давхарт Эзэнт улс
  5. Долдугаар давхарт XV-XX зууны язгууртнууд, бага хаадын
  6. Наймдугаар давхарт Монгол бахархлын гэсэн үзмэрийн зургаан танхимтай.

Уг музейг барихад 2020 оны төсвийн тодотголд 53.066.5 сая, 2021 оны төсөвт 14.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 67.864.7 сая төгрөг тусгаж байв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)