“Гантиг вилла” хотхоныг Хөгжлийн банк эзэмшилдээ авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлөгдлөө

Admin | 2022-09-13


Хөгжлийн банк зээлийнхээ өрөнд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий “Гантиг Вилла“ хотхоныг хурааж авлаа.

АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг шалгуулах ажлын хүрээнд зөвхөн зээл олгогчоос гадна зээл олгох шийдвэр гаргахад оролцсон албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэх, захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй “Гантиг вилла” хотхоны есөн блок барилга юм. Тус хотхоныг Хөгжлийн банк өөрийн эзэмшилд бүртгэн авснаар 86.6 тэрбум төгрөгийн чанаргүй зээл эргэн төлөгдөх боломж бүрдэж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)