Засгийн газраас хэрэгжүүлсэн сургалтад хамрагдаагүй албан хаагчдын цалинг 10 хувиар хасна

Admin | 2022-09-14


   УИХ-аар батлагдсан "Алсын хараа 2050" Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогыг иргэдэд сурталчлан таниулах зорилгоор төрийн албан хаагчдыг сургалтад хамруулах чиглэлийг Засгийн газраас өгчээ.

Энэ хүрээнд энэ сарын 9, 10-нд Батлан хамгаалах яам болон Барилга, хот байгуулалтын яамны албан хаагчид тус сургалтад хамрагдах хуваарьтай байсан боловч  БХЯ-ны ажилчдын 70%, БХБЯ-ны ажилчдын 37 хувь ирж ирцийг нь хангалтгүй гэж үзжээ.

"Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар сургалтын арга хэмжээнд оролцоогүй албан тушаалтнуудад цалингийн 10%-ийн торгуулийн арга хэмжээ авах чиглэл өгсөн. Хэрэв эдгээр албан хаагчид Засгийн газраас гаргасан бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй байгаа тохиолдолд дараагийн удаад ажил, албан тушаалаас нь чөлөөлөх арга хэмжээ авах тогтолцоотойг сануулж байна" хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)