Номын баяр маргаашаас эхлэн гурван өдөр үргэлжилнэ

Admin | 2022-09-14


Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх юм.

Номын баяр Сүхбаатарын талбайд болно.

Маргаашаас буюу есдүгээр сарын 16-наас эхэлж гурван өдрийн турш үргэлжлэх номын баярт 400 орчим ААН, байгууллага оролцоно гэсэн юм.

“Энэ өдрүүдэд маш олон төсөл, хөтөлбөр зохион байгуулна. Нийтийн урлаг, спортын тэмцээн болно. Шинэ ном, зохиолын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэнэ. Номын соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүстэй зориулж алдартай зохиолчид уран бүтээлийн чөлөөт ярилцлага хийнэ” гэж Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр онцоллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)