
Хөдөө, орон нутагт шилжин суурьшин анх удаа орон сууц худалдаж авах иргэдэд зээлийн хөнгөлөлт үзүүлэх талаар Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээллээ.
Тэрбээр "Хөдөө, орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 30%-ийн 60%-ийг төр батлан даана. Одоогоор орон нутгийн ипотекийн зээл олголтыг эхлүүлэх хамгийн сүүлчийн шат буюу орон нутгийн ипотекийн зээлийн санхүүжилтийн ерөнхий гэрээг байгуулахаар Сангийн яам, Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкууд хамтран ажиллаж байна" гэжээ.