С.Эрдэнэ тэргүүтэй АН-аас цаг үеийн асуудлаар өнөөдөр буюу есдүгээр сарын 15-нд мэдээлэл хийсэн бол Төв талбай дээр АН-ын залуучуудын холбооноос "С.Эрдэнэ Ардчилсан залуучуудын холбоог 200 сая төгрөгөөр худалдсан" гэх мэдээлэл хийсэн юм. Улмаар АЗХ-ны залуучууд АН-ын байранд орж С.Эрэдэнэтэй биечлэн уулзаж шаардлага хүргүүллээ.
Энэ үеэр намын дарга С.Эрдэнэ "АН-д нэг тамга бий. Хэн нэгэн Оросын “гар хөлөөр” Монголыг самруулахгүйн төлөө, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө энд зогсч байна. АН-ыг хэн нэгэн Оросын тавиулд өгөхгүйн төлөө зогсч байна. Х.Баттулгад ямар ч тамга байхгүй. Энэ дандаа Х.Баттулгын зохион байгуулсан зүйл байгаа юм. Бид шаардлага авсан түүнийг хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ. Ц.Туваанд тамга хүлээлгэж өгөөгүй. Бусдыг доромжилсон, дарамталсан, дээрэлхсэн ийм байдлаар асуудлыг шийдвэрлэхгүй" гэлээ.



























































