
Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсад болж байгаа билээ. Тэгвэл тэмцээний 57 кг жинд зодоглосон З.Занабазар хүрэл медаль хүртлээ. Шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан тэрбээр дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж улмаар хүрэл медалийн төлөө Хятадын бөхийг унагаж дэлхийн аваргаас анхны медалиа хүртлээ.