
Сүүлийн жилүүдэд манай улсад хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийн тоо 30 орчим хувиар нэмэгджээ. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын өгсөн мэдээллээр энэ оны наймдугаар сарын байдлаар 120 гаруй хэрэгт 140 орчим хүн холбогдон шалгагдсан байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 80 гаруй хувийг 15-35 насныхан эзэлж байна. Ингэхдээ сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бодисыг насанд хүрээгүй хүүхдүүд хэрэглэх тохиолдол нэмэгдэх болжээ. Тиймээс цагдаагийн байгууллага энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Тиймээс эцэг, эхчүүд ч гэсэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.