
Өчигдөр буюу есдүгээр сарын 18-нд Тайванийн зүүн өмнөд хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн улмаас нэг хүн нас барж, 146 хүн шархадсан байна.
Мөн галт тэрэг замаасаа гарч, 600 гаруй хүн уулын замд түгжигдсэн гэж тус арлын цаг уурын алба мэдээлэв.
Тайвань нь хоёр тектоник хавтангийн уулзварын ойролцоо оршдог бөгөөд газар хөдлөлтөд өртөмтгий улс юм. 2016 онд Тайванийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн улмаас 100 гаруй хүн амиа алдсан бол 1999 онд 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж 2000 гаруй хүн амь үрэгдэж байв.
Эх сурвалж: REUTERS агентлаг
А.МӨНХНАРАН