Х.НЯМБААТАР: ОХУ-ын иргэд цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байгаа эсэхийг би хэлэх боломжгүй

Admin | 2022-09-22


  ОХУ-ын иргэд Алтанбулагийн боомтоор орж ирэх тохиолдол өчигдрөөс эрс нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар дараах мэдээллийг хэвлэлийнхэнд өглөө. Тэрбээр "ОХУ-ын иргэд цэргийн дайчилгаанаас дүрвэж манай улсад орж ирж байгаа эсэхийг би хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тухай улсын дотоод асуудалд бид дүн шинжилгээ хийх эрхгүй. Бид ОХУ-тай 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй учраас холбогдох бичиг баримт нь бүрэн, урьд өмнө нь зөрчил гаргаж байгаагүй иргэдгийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Манай улс руу орж ирэх урсгал нэмэгдсэн. өнөөдөр үдээс өмнө гэхэд 74 иргэн орж ирсэн байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)