
Саяхан 26 настай залууг фэйсбүүкээр танилцсан найз охин гэх Р нь 15-25 насны дөрвөн хүнтэй нийлж, шатаасан ноцтой хэрэг гарсан билээ. Урьдчилсан байдлаар хохирогч залуугийн картнаас мөнгө авахын тулд тэд зодож, дээрэлхэж, эцэст нь картны нууц дугаараа хэлээгүйн улмаас будаг шингэлэгч асгаж, шатаасан нь тогтоогдоод байна.
Тэгвэл дээрх этгээдүүийн нэг нь өмнө ял эдэлж байсан бөгөөд найз охины хамт будаг шингэлэгч, шар цавуу үнэрлэж мансуурдаг гэх мэдээлэл байна.