Анх удаа өндөр барилгаас галд өртсөн иргэдийг аврах, нүүлгэн шилжүүлэх сургалт хийлээ

Admin | 2022-09-23


   Сүхбаатар дүүрэгт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах команд штабын сургуулилт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах, галын аюулд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааны дадлага болов. 

Дадлага сургуулилтын үеэр СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.БЭХБАЯР "Тохиолдож болзошгүй гамшиг ослын үед орон нутаг өөрийн хүчээр иргэдээ авран хамгаалах, тусламж үзүүлэх хариу арга хэмжээ авах, хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах цаашид илүү сайжруулах ач холбогдолтой" гэлээ.

Өндөр барилгад гарсан гал түймрийг унтраах үзүүлэх сургуулилтыг Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд байрлах "Новотел" зочид буудалд зохион байгуулж, анх удаа өндөр барилгаас нисдэг тэргээр аврах ажиллагааг зохион байгуулснаараа онцлог байлаа.

Команд штабын сургуулилт, дадлагын үеэр үерийн усанд өртсөн иргэд, айл өрх, эд хөрөнгийг авран хамгаалах дадлагаар үргэлжлэв. Мөн галын аюулд өртсөн иргэдийг хамгаалах байранд нүүлгэн шилжүүлж Монголын улаан загалмайн нийгэмлэгийн ажилчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж, зөвлөгөө өглөө. 

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)