Монгол иргэнийг гэмтээсэн ОХУ-ын иргэнийг цагдан хорьжээ

Admin | 2022-09-25


Энэ сарын 25-нд 00:30 цагт ОХУ иргэн Д хил дээр танилцсан Баянгол дүүрэгт оршин суудаг А-тай хамт иргэн Г-ийн гэрт зочлон архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ иргэн Г-тэй маргалдаж улмаар дагзан тус газарт нь алхаар цохиж гэмтээсэн хэрэг гарчээ.

ОХУ-ын иргэн Д өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Улмаар тус иргэнийг цагдан хорьжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)