
“Монголиан эйрвэйс” ХХК-ийн нисдэг тэрэг ослын буулт хийжээ. Тодруулбал, Улаанбаатараас Өвөрхангай чиглэлд нислэг үйлдэж байсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэгний сэнс гацаж, Төв аймгийн Аргалант суманд ослын буулт хийсэн байна.
Зарим эх сурвалжийн мэдээллээр “Цагдаагийн байгууллагад дуудлага ирж, ослын буулт хийсэн газарт албаныхан шалгалтын ажиллагаа хийж байна. Нисдэг тэрэгт дөрвөн хүн явж байсан бөгөөд гэмтэж, бэртээгүй. Урьдчилсан байдлаар сэнс нь гацсан учраас ослын буулт хийсэн” гэжээ.