Манай улс Оросын дүрвэгчдийг ямар зохицуулалтаар хүлээж авахаа ТОДОРХОЙ болгоно уу

Admin | 2022-09-25


  ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цэргийн нэмэлт татлага явуулж Украины дайнд хүч нэмэхээ мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Оросын эрчүүд эх орноосоо дүрвэж, тус улсаас гарах бүхийл нислэг дүүрэн байх болж. Монгол Улс ОХУ харилцан визгүй зорчдог. Тиймээс Алтанбулаг боомтоор ОХУ-ын иргэд хэвийн үеэс хоёр дахин их орж ирэх болжээ. Сэлэнгэ, Дархан, Улаанбаатараар Оросын иргэд их болж байна. Мэдээж ядарсан үед нэгэндээ туслах нь хүн ёсны хэрэг.

Гэхдээ хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг үг бий. Дотооддоо эдийн засгийн хямралтай энэ үеэд ОХУ-аас өдөрт хэдэн зуун иргэн орж ирээд буцаад гарах нь түүнээс бага болоод ирвэл мэдээж асуудал үүснэ. 

Тиймээс Монгол Улс ОХУ-ын иргэдэд ямар шаардлага тавьж, ямар зохицуулалт хийхээ Монгол Улс албан ёсны байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Амьдрах байр, ажил төрөл, хоол ундны асуудлыг нь яаж шийдэх юм, цаашдаа тус улсын иргэдийг нээлттэй хүлээж авсаар байх юм уу. Хичнээн дүрвэгч хүлээж авах боломжтой юм гэх зэрэг асуудалд улс нэгдсэн шийдвэр гаргаж танилцуулах нь зүйтэй болов уу. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Үндэсний аюулгүй байдал яаралтай хуралдах хэрэгтэй байна.

Үгүй бол ард иргэдийн дунд ч эгдүүцэл төрөөд эхэллээ. Өчигдөрхөн ОХУ-ын иргэн Монгол иргэнтэй архидан согтуурч улмаар тархинд нь хүнд гэмтэл учруулаад байна. Энэ мэтчилэн асуудал цаашдаа ч гарах болно. Хэрэв ОХУ-ын иргэн гэмт хэрэгт холбогдвол ямар хариуцлага хүлээлгэх юм, энэ нь цаашдаа хилээр орж ирэх иргэдэд хэрхэн нөлөөлөх юм гэх мэтчилэн асуудал их байхад манай улс эзэнгүй айл шиг таг дуугүй суугаад байж болохгүй л байлтай. Иймд нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улс, Засгийн газраас нэгдсэн тодорхой мэдээллийг хийх зайлшгүй шаардлага үүсээд байна.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)