ЦХХХЯ, Европын холбоотой цахим хөдөө аж ахуй, цахим худалдаа, цахим засаглалын чиглэлээр хамтарна

Admin | 2022-09-26


   Европын холбооны төлөөлөл, ЦХХХЯ-ны удирдлагууд уулзалт зохион байгуулаа. Монгол Улс, Европын Холбоо хоорондын 2017 онд байгуулсан Түншлэл, Хамтын ажиллагааны Хэлэлцээрийн дунд хугацааны төлөвлөгөөг 2021 онд Европын Холбооны 27 Улс нийлж баталсан. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан гол ажил бол тогтвортой ногоон хөгжил. Мөн e-agriculture буюу хөдөө аж ахуйн салбарт цахим шилжилтийг нэвтрүүлэх мөн ойн менежментийн чиглэлээр ЦХХХЯ, Европын холбоо хамтран ажиллахаар тохиролцлоо.

Мөн Европын Холбооны баримталдаг зарчмын дагуу ардчилал, сайн засаглал, ил тод, нээлттэй байдлын хүрээнд цахим хөдөө аж ахуй, цахим худалдаа, цахим засаглал, e-learning чиглэлүүдээр хамтран ажиллах боломжтой гэсэн юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал хэлэхдээ Монгол улсын хувьд залууд тооцогдож буй манай салбарт сайн технологи, сайн туршлага хуваалцах ажлууд чухал байна. Бидний хийх гол ажил бол бүх яамдтай хамтран ажиллаж, цахим шилжилтийг салбар хооронд нь зохицуулах, холбох ажил бөгөөд цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарна гэдгээ илэрхийллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)