
Ам.долларын ханш сүүлийн таван жилд хэрхэн нэмэгдсэнийг сонирхуулъя.
2018 оны 9 сар-2500 төгрөг
2019 оны 9 сар-2670 төгрөг
2020 оны 9 сар- 2860 төгрөг
2021 оны 9 сар-2850 төгрөг
2022 оны 9 сар-3430 төгрөг
Дээрхээс харахад 2018-2021 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд харьцангуй тогтвортой байсан бол 2022 онд огцом өсөж ам.доллар 3000 даваад байгаа юм.
Харин нийгэмд долларын ханш өсөж байгааг олон янзаар тайлбарлаж байгаа бөгөөд ам.долларын ханш чангарсан нь Монголбанкны зохицуулалт муу байна гэж шүүмжлэх болжээ.
Ам.доллар нь зах зээлийн нэг бүтээгдэхүүн бөгөөд эрэлт тогтвортой байхад нийлүүлэлт татрах үед үнэ нь шууд өсдөг онцлогтой.
Иймд ханшийг тогтворжуулахын тулд экспортод чиглэсэн гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо тодорхойлох шаардлагатай гэж эдийн засагчид хэлж байна.