Г.ЗАНДАНШАТАР: Хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон шийдвэрийг дахин хэлэлцэнэ

Admin | 2022-09-25


 "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын үндсэн хуулиар хүн бүр хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх эрхтэй. Нөгөө талаар өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрсдэлд орсон хүмүүсээ халамжлах үүрэг төрд бий. Төсвийн зарлагын цалингаас бусад зарлага 2008 онд 5.4 их наяд байсан бол 2021 онд 10.3 их наяд хүрсэн. Энэ бол тэтгэвэр тэтгэмж буюу халамж нэмэгдсэнтэй холбоотой. Төсвийн хуульд цар тахлын даван туулах зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн харах шаардлагатай.

Хүүхдийн мөнгө олгоход 1.5 их наяд төгрөгийг зарцуулж байгаа. 

Худалдаа аж үйлвдэрийн танхим болон Ажил олгогчдын хйисэн судалгаагаар “хүүхдийн мөнгө авмааргүй байна” гэсэн бизнес эрхлэгчид судлаачдын тоо өсөж байна. Ирэх оны төсвийн бодлого дээр хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхээс өөр аргагүй болно. Энэ талаар олон нийтэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй байна" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)