
ОХУ-ын иргэн монгол иргэнд халдсан гэх гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгч байна.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “ОХУ-ын иргэн Д энэ сарын 22-23-нд шилжих шөнө манай улсад иржээ. Тэрээр хил дээр танилцсан иргэний байрыг түрээслэхээр тохирч, 24-нд байранд нь ирсэн байна. Монгол Улсын иргэний танил Г-гийн дөрвүүлээ байсан. Гурав нь Монгол Улсын иргэд. Хоёр нь явж, иргэн Г, ОХУ-ын иргэн Д-тэй хоёул үлдсэн байхад хэрэг гарчээ. Мөрдөн шалгах ажил Баянгол дүүргийн цагдаагийн газарт үргэлжилж байна. ОХУ-ын иргэн Д-г шүүгчийн тусгай зөвшөөрлөөр 48 цагийн турш саатуулах арга хэмжээ авсан.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОХУ-ын Элчин сайдаас асууна гэх ташаа мэдээлэл гарсан байна. Тухайн иргэн ямар нэгэн дипломат эрх ямба байхгүй.
Мөн хэрэг гарахаас өмнө хамт байсан, хоёр монгол иргэнийг саатуулсан” гэв.